Pages

Sunday, March 6, 2011

Эргэн тойрон бүхэн зөвхөн танд.

Энэ дэрхий таны төлөө тэнхлэгээ тойрон эргэлдэнэ.Далайн түрлэг бас л таны төлөө болно.Танд зориулж шувууд дуугаа дуулна.Бас нар орж гарч,одод гялалзах нь мөн л чиний төлөө.
Нүдэндээ харсан гайхамшиг бүгд ТАНД зориулагдсан.Эргэн тойрноо хараач!Тангүйгээр юу ч оршин байхгүй.Өөрийгөө хэн гэх нь хамаагүй,ТА энэ мөчид өөрийгөө жинхэнээсээ оршин буй,чухам хэн болох тухай бодот ҮНЭН-ийг мэддэг боллоо.Тийм ээ,та бол бүх Ертөнцийн эзэн.Та дундрашгүй баян гүрний ирээдүйн ИХ ХААН.Та амьдралын төгс төгөлдрийн биелэл...
Өнгөрүүлж туулсан бүхэн чинь таныг энэ цаг үе хүртэл,чухамдаа яг энэ цэг хүртэл бэлтгэж дасгалжуулж өгжээ.Хуримтлуулсан туршлага,цуглуулсан мэдлэгийнхээ тусламжтай та энэ бүхэнд хүрсэн гэж бодож талархаарай.Та ямар их юмыг бүтээж чадна гээч!Зөвхөн оршин байснаараа та хичнээн агуу хүн болох,хэдий олон түмнийг аз жаргалд хүргэж байгаагаа мэдэх үү?Та энэ боломжийг яаж ашиглах вэ?Юунд хэрэглэх вэ?Хэн ч таны бүжгийг бүжиглэж,дууг дуулж чадахгүй.Бас таны өмнөөс роман бичихгүй!Та хэн ч байлаа,юу хийдэг ч гэлээ бүх юм яг эндээс эхэлж байна!

No comments:

Post a Comment