Pages

Sunday, March 6, 2011

Эргэн тойрон бүхэн зөвхөн танд.

Энэ дэрхий таны төлөө тэнхлэгээ тойрон эргэлдэнэ.Далайн түрлэг бас л таны төлөө болно.Танд зориулж шувууд дуугаа дуулна.Бас нар орж гарч,одод гялалзах нь мөн л чиний төлөө.
Нүдэндээ харсан гайхамшиг бүгд ТАНД зориулагдсан.Эргэн тойрноо хараач!Тангүйгээр юу ч оршин байхгүй.Өөрийгөө хэн гэх нь хамаагүй,ТА энэ мөчид өөрийгөө жинхэнээсээ оршин буй,чухам хэн болох тухай бодот ҮНЭН-ийг мэддэг боллоо.Тийм ээ,та бол бүх Ертөнцийн эзэн.Та дундрашгүй баян гүрний ирээдүйн ИХ ХААН.Та амьдралын төгс төгөлдрийн биелэл...
Өнгөрүүлж туулсан бүхэн чинь таныг энэ цаг үе хүртэл,чухамдаа яг энэ цэг хүртэл бэлтгэж дасгалжуулж өгжээ.Хуримтлуулсан туршлага,цуглуулсан мэдлэгийнхээ тусламжтай та энэ бүхэнд хүрсэн гэж бодож талархаарай.Та ямар их юмыг бүтээж чадна гээч!Зөвхөн оршин байснаараа та хичнээн агуу хүн болох,хэдий олон түмнийг аз жаргалд хүргэж байгаагаа мэдэх үү?Та энэ боломжийг яаж ашиглах вэ?Юунд хэрэглэх вэ?Хэн ч таны бүжгийг бүжиглэж,дууг дуулж чадахгүй.Бас таны өмнөөс роман бичихгүй!Та хэн ч байлаа,юу хийдэг ч гэлээ бүх юм яг эндээс эхэлж байна!

Өхөөрдөм бацхан хүүхдүүд...

 Дэлхийн бүх бяцхан хүүхдүүд дэндүү эгдүүтэй,өхөөрдөм байдаг.Царай муутай гэж хэлмээргүй хэхэ.Энэ зурган дээрх дөрвийг харлдаа.Хөл мөл,гар мар гээд...Ялангуяа доодох шүд нь гарж байх үедээ ямар хөөрхөн гээч.Тэхдээ хүн бүр хүссэн үедээ хүүхэд төрүүлээд байдаггүй.Зарим хүсээд хүсээд ч хүүхэдтэй болж чаддаггүй.Энэ тун харамсалтай.Хүүхэд төрүүлнэ гэдэг цаг хугацаа маш их шаардагдана.Хамгийн том асуудал бол хүсээгүй жирэмслэлтээс болж АБОРТ гэж аймшигт аллага үлдэх байгаа юм.Хөөрхий хүүхдэд яаж ингэж хэрцгий хандаж чаддаг байнаа.Тэр хүүхэд чинь ирээдүйн алдарт од ч юмуу,ерөнхийлөгч ч болох байсан юм билүү.Арайчдээ хүний сэтгэлгүй амьтад юм даа.Ийм юм хийхгүй байхыг л би та нараас хүсэж байна...

Жилийн дөрвөн улирал...

Өвөл дууслаа хавар эхэллээ..Одоохондоо жоохон хүйтэвтэр л байна шүү...Өвөл маань явхыг хүсэхгүй л байгаа бололтой.Удахгүй амрах цаг ирнэ.Зугаа цэнгэл гээд л....Нэг мэдэхэд өвөл,хавар,зун,намар гээд л шинэ он гараад л.
Ер нь жилийн дөрвөн улирал бүгд л гой гэж хэлэх гэсэн юм.Өвөлийн өглөө босоод цонхоороо харахаад цав цагаан болчихсон цасан ширхэгүүд ороод.Ийм үед дуу сонсонгоо тайван алхах ямар сайхан гээч.Зун нь далайн эрэг дээр(гол,нуур Г.М)усны урсах чимээг сонсоод суух бас л таатай.Хавар болохоор дуулаарах цаг ирнэ бүх юм ногоороод л бас үгээр хэлэхийн аргагүй сайхан.Намар нь моднууд шаргал гоёлоо өмсөөд л...Байгалийн гоо сайханг өөлөхийн аргагүй САЙХАН...

Saturday, March 5, 2011

About me(Миний тухай)

БИ бол БИ.Би өөрийнхөөрөө байх дуртай янз бүрийн элдэв хүмүүсийг дуурайх гэж хичээхгүй.Байнга хүн дуурайж амьдрана гэдэг хэцүү зүйл шүү дээ хэхэ.Одоо өөрийгөө танилцуулий даа.Намайг Номинтуул гэдэг.Найзууд минь намайг Номиноо,Мина,Номико,Номио,Тиби гэж дууддаг.Би 199*.06.09 төрсөн(би төрсөн оноо нээх олонд дэлгээд хэрэггүй байх гэж бодож байна).Би ер нь их нууцлаг хүн л дээ хэхэ.Өөрийнхөө хувийн нууцыг нээх олонд дэлгээд байдаггүй ээ.Зөвхөн өөрийн яаг бат итгэсэн хүндээ л хэлдэг.Би бага байхдаа Лондон хэмээх улсад 8 жил амьдарж сурж ирсэн.Хэдий миний төрж өссөн улс ч гэсэн би МОНГОЛ хэмээх ЭХ ОРОНДОО дэндүү их хайртай.Монголоор тийм сайн яриж чадахгүй ээ хэхэ.Тэхдээ нээх ч муу биш...Би янз бүрийн сургамжит өгүүллэг унших дуртай."Зөвхөн ном уншдаг хүн л амжилтанд хүрдэг".Hом бол миний амьдралын салшгүй нэгэн хэсэг.Бас төгөлдөр хуур багаасаа тоголсон болохоор бас л номтой адил миний амьдралын салшгүй нэгэн хэсэг.Би олон найзуудтай тэхдээ тэдний минь гурав нь л миний үнэнч андууд.Миний амдралын хамгийн сайхан зүйл бол бүрэн бүтэн сайхан гэр бүл минь байна өөр хүсээд байх юу байнаа?Ийм байхад энэ амьдралаа би АЗ ЖАРГАЛГҮЙ гэж хэлж огт болохгүй байх...

I dreamed a dream...

Хүн хүний зүүд олон янз байдаг.Жишээ нь:нисэж байсан гээд л,өсвөр насны охидуудад ихэнхд нь гэрлэж байсан зүүд зүүдлэгддэг.Маш хачирхалтай шүү.Аль нь бодит,аль нь бодит биш гэж хэн мэдлээ.Зүүд л бол зүүд.Ойр дотны хүмүүсээ үхэж байна гэж зүүдлэхэд хүмүүс тэр хүндээ нэг нас нэмж байгаа гэсэн үг гэлцдэг хамгийн гол нь тэр цуу яриа нь үнэн юм болвуу?гэдэг дээр л...Бас шүд зүүдлэвэл муу ёр гэж хэсэг хүмүүс яридаг.Би ерөөсөө ойлгодгүй юм яагаад ЗҮҮД гэдэг зүйл оршин тогтносийн бол гэж?Магадгүй зарим нэгэн хүмүүс мэдэж болох ч энийг ШУ батлаж чадаагүй....